9 дүгээр сарын 3 нд Японыг ялж Дэлхийн 2 р дайн дууссан өдөр гэж тэмдэглэдэг. Ялтын болон Потсдамын хурлын шийдвэрээр СССР(Зөвлөлт холбоот улс) Японы эсрэг дайнд орсон.
Зөвлөлт болон Японы дайн нь 1945 оны 8 сарын 9-с 9 сарын 2-ны хооронд үргэлжилсэн.
8 сарын 10нд ЗХУ-тай хамт маршал Чойбалсангийн удирдлаган доор Монгол Ардын Хувьсгалт Арми оролцсон.
Энэхүү дайнд 10н монгол хүн тутмын 1 нь Японы эзлэн түрэмгийлэлийн эсрэг зогссон.
Байгаль нуур дахь цэргийн фронтод хурандаа генерал Плиев-аар удирдуулсан Зөвлөлт болон Монголын морин цэргийн механикжсан салаа байгуулагдсан . Плиевын орлогч , монгол талыг хариуцсан удирдагчаар Лхагвасүрэн гэх хүн ажиллаж байв.
Калган(Халган), Долоон нуурын чиглэлд цохилт өгч Манжийн дахь ажиллагаанд Монголын анги нэгтгэлүүд оролцож байсан.
ЗХУ-ын Улаан арми, Тэнгисийн цэргийн хүчин Монголын цэргүүдтэй хамтран 23 хоног үргэлжилсэн тулалдааны хугацаанд Японы эзэнт гүрнийг дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн том ялагдал хүлээлгэв. Япон хуурай замын цэргийн хамгийн хүчирхэг анги нэгтгэлээ алджээ.
Япончуудыг Хирошима, Нагасаки хотод хаясан Америкийн атомын бөмбөгөөр бус харин Зөвлөлт, Монголын эгэл жирийн цэргүүд ялсан бөгөөд тэдний дунд бидний гэр бүл, найз нөхөд ,өвөө маань ч мөн тулалдаж байсан.
Манай цэргүүд сая хүнтэй Квантуны армийг ялж, Хятад, Хойд Солонгосыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлсөн.
Энэхүү ялалт нь Зөвлөлт, Монголын дайчдын эр зориг, баатарлаг байдлыг эргэн сануулагитун!
Энх тайван, эрх чөлөөний төлөө амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, баатруудын алдар суу мандан бадраг!
Санаа зохиогч, засварлах захирал – Владислав Красинский
Засварлах оператор – Георгий Давидов
Хөгжим: Kaii.Yasuhari Takanashi Shipudden Loneliness
Тусалсанд бид Елена Кашперовад баярлалаа
Зөвлөлт-Японыдайн
#Чойбалсан #Лхагвасүрэн